alim.mn | 2024.12.23
ШЕЗ: Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан

Шүүгч нар жил бүр төсвийн 500 мянган төгрөгөөр амь насаа даатгуулдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөл"Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд, Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа,

47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна гэж заасан байдаг. Энэ дагуу 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж хийдэг. Нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. Тодруулбал, нэг шүүгчийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ