Нийт 201,287,801,513 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ