alim.mn | 2024.12.23
Л.БЯМБАСҮРЭН: КАПИТАЛ БАНКНЫ ӨРӨНД АВСАН ОРОН СУУЦУУДЫГ АЛБАН ХААГЧДАДАА ЗҮГЭЭР ӨГӨӨГҮЙ
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Капитал банкны өрөнд авсан орон сууцыг Нийгмийн даатгалын сангийн ажилчдад өгсөн гэдэг мэдээлэл яваад байна. Үүнд хариулт өгнө үү” гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Капитал банкны өрөнд нэлээд хэдэн объект авсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2021 онд баталсан журамд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагч болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан байдаг. Бид Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтан, албан хаагчдадаа зүгээр өгөөгүй. Албан хаагчид маань үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдаад авах боломжийг олгосон. Манайх Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээн авсан. Үүний 19 нь 80 хүртэл м.кв хэмжээтэй. Манай ажилтнууд банкны зээлд хамрагдсанаар, мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын санд шилжиж ирэх юм” гэж хариуллаа.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ