alim.mn | 2024.12.23
Осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өгчээ

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр энэ сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтний биеийн байдал хүнд, яаралтай агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр яаралтай тээвэрлэсэн юм.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр эмнэлгийн тусламжийн нислэг үйлдсэнээс хойш 5 удаагийн нислэгээр 6 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ