Э.Бат-Үүл: Монголыг Оросын дагуул улс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй
Нийслэлийн Ардчилсан намаас Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан цуглаан зохион байгууллаа.
Цуглааны үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Бид тавдугаар сарын 25-д Сүхбаатрын талбайд Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн монголчуудын сүрт жагсаал цуглааныг хийнэ. Энэ үеэр цагдаагийн дарга нарыг огцруулсан байх шаардлагынхаа хариуг авна. Цагдаа, прокурорууд Х.Баттулгын Оросын Путинийг дэмжсэн үйлдлийг өөгшүүлж байна. Монголыг Оросын, Путиний дагуул улс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Дагуул улс байхын аюулыг бид үзсэн ард түмэн. Х.Баттулга Монголыг Оросын дагуул улс болгох хүсэлт тавьж байсан. Тэр ардчиллын үзэл санаанаас урвасан" хэмээв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАЖЫ
2 жилийн өмнө
66.181.167.254
ЧИ ТЭГЭЭД ХЭНИЙ ДАГУУЛ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?
Төстэй мэдээ