alim.mn | 2024.12.22
Н.Мандуул: 6 сарын 30-д хагас жилийн тайлан гаргах ёстой. Багтаад нийт 400 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна

Хөгжлийн банктай холбоотой асуудлаар тус банкны захирал Н.Мандуул мэдээллээ.

Тэрээр "Самурай бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулаад байна. Чингис хаан банканд үүссэн өр төлбөрийг эргэн төлөх ажлыг хууль сахиулах байгууллагатай хамтран явуулж байна. Хувийн хэвшлүүд мөнгөө зориулалтаар нь ашиглаад төсөл нь үргэлжилж байгаа ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас эргэн төлөлт нь саатсан аж ахуй нэгжүүдэд зөөлөн хандаж байна. Зургаадугаар сарын 30-д бид хагас жилийн тайлан гаргах ёстой. Хагас жилдээ багтаад нийт 400 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна.

"Гантиг Вилла" хотхон хууль хүчний байгууллагаас битүүмжтэй байгаа ба зээлдэгчийн зүгээс хамтарч ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн. Банкны хувьд зээлийн эргэн төлөлтийг хангах хэмжээний барьцаа хөрөнгө дээр ажиллагаа хийж болно. Банкны дотоод үнэлгээ судалгаа шинжилгээ ажлууд үргэлжилж байна. Урьдчилсан тооцоогоор "Гантиг вилла" хотхоныг барьцаанд авах зүйл яригдаагүй" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ