Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг 2022.05.11-ний өдөр эхлүүллээ хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
ШӨХТГ тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, мах экспортод гаргах зөвшөөрөл болон бусад холбогдох баримт бичгүүд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийж буй юм.
НМХГ-аас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэр хэрэглэж байсан бодис, махнаас шинжилгээний дээжийг авч лабораторид шилжүүлсэн байна.
Тухайн үйлдвэр нь нөөцийн мах бэлтгэдэггүй бөгөөд экспортод гаргах дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэж байсан боловч мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогджээ.
Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлж ажиллах болно хэмээн ШӨХТГ-аас мэдээлэв.