alim.mn | 2025.04.20
Парисын “Chanel” дэлгүүрээс 2.5 сая еврогийн үнэт эдлэл алдагджээ

Парис хот дахь “Chanel” үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч нэвтрэн оржээ. Хулгайд алдсан үнэт эдлэл, цагны нийт үнэ 2.5 сая гаруй евро хүрчээ. Францын нийслэл Парисын Вандом талбайд байрлах “Chanel” үнэт эдлэлийн дэлгүүрийг өдрийн цагаар дээрэмдсэн байна. Нүүрэндээ баг зүүсэн дөрвөн этгээд энэ хэргийг үйлджээ. Дэлгүүр дээрэмдсэн гэмт этгээдүүд хэргийн газраас мотоциклтой зугтсан байна. Парисын прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Вандом талбайд Францын үнэт эдлэлийн брэндүүдийн нэрийн дэлгүүрүүд болон таван одтой “Ritz” зочид буудал байрладаг. Парисын энэ дүүрэг гэмт ертөнцийн анхаарлыг үргэлж татдаг. Мөн 2021 онд “Bulgari” үнэт эдлэлийн дэлгүүрийг тонож байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ