alim.mn | 2024.12.23
НМХГ: “Эм Ди Си Пи“ компани мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдлоо

Иргэдийн зүгээс ирүүлсэн мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг өнөөдөр эхлүүллээ. ШӨХТГ тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, мах экспортод гаргах зөвшөөрөл болон бусад холбогдох баримт бичгүүд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийж бодит байдлыг тогтоохоор ажиллаж байна.

НМХГ-аас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэр хэрэглэж байсан бодис, махнаас шинжилгээний дээжийг авч лабораторид шилжүүлжээ. Тухайн үйлдвэр нь нөөцийн мах бэлтгэдэггүй бөгөөд экспортод гаргах дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэж байсан боловч мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдсон байна. Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ