alim.mn | 2024.12.23
Г.Занданшатар: 100 мянган иргэний гарын үсэг хүлээж авлаа

УИХ-ын гишүүн Д.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байгаа эсэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд тойргийн хуваарилалт хэр оновчтой, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үр дүн зэрэг асуудлуудаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн нийт 100 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглуулж, өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. 

“Тогтолцооны өөрчлөлт хийхийг иргэд дэмжиж, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан. Тиймээс иргэдийн энэхүү саналд үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын бусад гишүүд сонгогчдодоо хандаж илүү олон хүнээс санал авах боломжийг бий болгох" хүсэлтийг тавилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орон иргэдийнхээ хөгжлийн төлөөх өөрчлөлт, шинэчлэлт хийх саналыг дэмжинэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн эрх зүйн хамгаалалтыг бий болгосон.

УИХ-аас хууль, тогтоомжийг боловсруулахад санал авах “D-parliament” аппликейшнд хандсан иргэдийн саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа"-г хэллээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ