alim.mn | 2024.12.23
Дорнод аймагт 10 сая ам.доллараар баригдах Дулааны станцын барилга угсралтын шав тавилаа
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан.
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах Дулааны станцын барилга угсралтын шав тавилаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Чингис хотын Захирагч М.Шүрэнцэцэг, “Экспорт-импорт” банкны Монгол дахь суурин төлөөлөлгч И Дун Хён, болон хяналт тавих, зөвлөх, гүйцэтгэх компанийн төлөөллүүд, холбогдох албан байгууллагын мэргэжилтнүүд, аймгийн иргэдээс бүрдсэн 150 шахам хүн шав тавих үйл ажиллагаанд оролцлоо.
Дулааны станц 30 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд 10916 метр урт дулааны шугамаар 16 дулаан дамжуулах төвийг хангана.
Тус ажлыг БНСУ-ын “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх бөгөөд 26 сарын хугацаанд гүйцэтгэж 2024 онд хүлээлгэж өгөхөө мөн үеэр мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: "-Хан Хэнтийчүүдийн олон жил хүсэн хүлээсэн дулааны станцын ажил ийнхүү эхэллээ. Дулааны станцтай болсноор дэд бүтэц хөгжих таатай нөхцөл бүрдэнэ. Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээ баригдах, олон үйлдвэр, орон сууц барих урьдач нөхцөл тавигдаж байна" гэв.
Дулааны станц баригдсанаар Чингис хотын нүүрсний хэрэглээ 40-50% хүртэл, үнсний гаралт 25% хүртэл буурч, 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болно.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн удирдлагууд үргэлжлүүлэн Дулааны станцыг гүйцэтгэгч талуудтай албан уулзалт хийж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ