alim.mn | 2024.12.23
Солонгос хүнтэй гэрлэсэн гадаад иргэнд жилд 2 удаа гэр бүлдээ урилга явуулах эрх олгожээ
БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас тус улсын иргэнтэй гэр бүл болсон F5, F6 визтэй гадаад иргэд жилд 2 удаа гэр бүл, төрөл садандаа урилга явуулж Солонгос улсын газар тариалан, загас агнуурын салбарт ажиллах хүч болох боломжийг бий болгожээ.
Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийн ах дүү, төрөл садан нь насны хувьд 19-55 байх. Мөн тус улсын хилээр нэвтрэхэд асуудалгүй байх шаардлагатай аж.
Ямар нэгэн халдварт өвчинтэй, жирэмсэн эсвэл төрөөд 1 жил болоогүй бол виз олгох боломжгүй юм байна.
Урилгаар ирж буй иргэдэд 3 сарын С-4 виз болон 5 сарын Е-8 виз олгох аж.
Солонгос улсад 2022 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цаг 9160 вон, сарын цалин 1.914.440 байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ