alim.mn | 2024.12.23
Х.Бээжин: Э.Бат-Үүлийг ташуураар ороолгож хүмүүжүүлнэ

Өнгөрсөн долоо хоногт болсон “Монголоо Беларус болгохгүй” цуглааны үеэр Х.Бээжин Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацаж, танхайрсан. Энэ үйлдэлдээ Х.Бээжин өнөөдөр тайлбар хийлээ.

Х.Бээжин “Бид Орос улсын ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Гэтэл Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Д.Монголхүү тэргүүтэй нөхөд 100 жилийн найрамдалт харилцааг тасалж, хоёр улсыг хагалган бутаргах үйлдлийг удаа дараа хийлээ. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлж, гурил цацсан. Гурил, өндөг нь хоргүй учраас гэмт хэрэг болдоггүй” гэсэн тайлбарыг хийлээ. Мөн тэрбээр “Гурил бол анхааруулга шүү, Э.Бат-Үүл ээ. Дараагийн удаа ташууртай очиж, Э.Бат-Үүлийг хүмүүжүүлнэ” гэв

Х.Бээжин “Бид 100 жил нөхөрлөсөн нөхрөө гомдоож, ганцаардуулж байна. Тиймээс найрамдалт харилцааг хагалах гээд байгаа нөхөдтэй тэмцэж, бусармаг үйлдлийг нь зогсоохоор эсэргүүцэл илэрхийлж байна. Орос, Монголын харилцааг тасалбал Монголын тусгаар тогтнол оршин тогтнох эсэх нь маш эргэлзээтэй. Оросгүй Монголыг өлхөн эзлэх улсууд байгаа. Тиймээс Орос-Монголын харилцааг хамгаалахын тулд дотоодын дайснуудтай тэмцэхээр шийдсэн"-ээ хэлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ