alim.mn | 2024.12.23
Х.Бээжин: Д.Сосорбарам гуайд хандаж хэлэхэд мөрөөрөө урлаг аа хөөгөөд яв

Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацсан иргэн Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал хийв. 

Тэрбээр "Бидний тусгаар тогтнолд Орос улс хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг орос цэргүүдийн тусламжтайгаар 1921 онд Сүхбаатар жанжин маань амжилттай хийсэн. Халхын голын дайныг бид сайн мэднэ. Японы эзлэн түрэмгийлэгчид дайрч орж ирэхэд тэд л тусалсан. Бидний тусгаар тогтнолд тус болсон ганц улс. Гэтэл нэр бүхий хүмүүс хоёр улсын зуун жилийн найрамдалт харилцааг хагалан бутаргах зорилгоор удаа дараа цуглаан зохион байгууллаа. Тиймээс эсэргүүцлээ хөнгөн хэлбэрээр илэрхийлсэн. 

Гурил, өндөг, хүнсний зүйл нь хоргүй байдаг учраас гэмт хэрэг болдоггүй. Үүнийг Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хэт дэвэргэж шившлэгтэй, хортой гэх яриа гаргаад байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас намайг шалгаж байгаа. Мэдээж Алтан тариан гурил цацсан. Удахгүй шалгалтын ажиллагаа дуусаад үнэн нь тогтоогдох байх. Тэд дахиад жагсаал зохион байгуулна гэж яриад байгаа. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэнэ. Д.Сосорбарам гуайд хандаж хэлэхэд мөрөөрөө урлаг аа хөөгөөд яв. Та сайхан дуу дуулж, шүлэг уншиж чадна. Та жүжиглэж чадахгүй байна" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ