alim.mn | 2024.12.23
НИТХ-ЫН Р.ДАГВА, Д.СУМЪЯАБАЗАРЫН ХҮН ҮҮ, ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХУД УУ?

НИТХ-ын дарга байсан С.Амарсайхан Хотын даргын сунгаанд хоёр дахиа нэр дэвшин ялалт байгуулснаар НИТХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Оронд нь Р.Дагва гэдэг очсон юм. НИТХ-ын дарга хороо дүүргээ сольж сонгогддогоороо Сонгихохайрхан дүүрэгт алдаршиж байна. “Оюуны Ундраа”-гийн гэх овогтой С.Амарсайхан Хотын дарга болох гэж зүтгэсээр санасандаа хүрсэн билээ. Анх С.Мөнхчулуун НИТХ-аас олонхийн санал авсан ч, С.Амарсайхан ноёны бөх ямар хүчтэйг нийслэлчүүдэд яруу тодоор харуулж, Хотын дарга болсон. Харин оронд нь Р.Дагва гэж хэний үл таних хүн ногоон гэрлээр томилогдсон. Р.Дагвыг Улсын их хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хүн гэдэг. Мөн төрийн тэргүүний худын маш сайн найз гэлцдэг. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар НИТХ-ын даргад Р.Дагва нэр дэвшин сонгогдох эрхээ өвөртөлж, улмаар ялалт байгуулсан. НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг давхар хашдаг юм. Р.Дагва НИТХ-д нэр дэвшихдээ тогтсон хороондоо нэр дэвшдэггүй. Байнга дүүрэг, хороогоо солин, нэг хорооноос нөгөө хороо руу цэцэг дамжсан эрвээхий шиг явдаг байна. Тиймээс НИТХ-д сонгогдсон л бол эргэж иргэд сонгогчидтойгоо уулздаггүй, амласнаа биелүүлдэггүй гэж ярих юм билээ. НИТХ-ын шинэ дарга Р.Дагва хөрөнгө, орлогын хураангуй мэдүүлэгтээ 330 сая төгрөгийн орон сууц, 230 саяын тээврийн хэрэгсэлтэй. Мөн 71 сая төгрөгийн газар, 40 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй гэсэн нь улстөрчид дундаа хямд байртай, мөнгө муутай нөхдийн тоонд орж байна...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ