alim.mn | 2024.12.23
Гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд тавдугаар сарын 18-нд  нийт 1909  гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1474, хулгайтай холбоотой 34, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 108, гэмт хэргийн шинжтэй 101  мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

    Мөн автомашин согтуугаар жолоодсон 138, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн  106,  эрүүлжүүлэх байранд хоносон 178, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 86 тохиолдол гарчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ