alim.mn | 2024.12.22
Уханы эмч бүрэн эдгээгүй өвчтөнгүүдийн эмнэлгээс гаргах замаар Хятад “Covid19”-ыг хурдтай “ялж” байгааг илчилжээ

Сүүлийн өдрүүдэд Хятад нь коронавирусын өвчлөлийг эрчимтэй ялан дийлж байгааг харуулсан мэдээлэл хөвөрлөө. Эмнэлгүүдийн ор суларч, эмч сувилагч нар амны хаалтай авч мөн тэднийг Ухань хотоос баатрын ёсоор үдэж байгааг харуулсан зураг мэдээлэл тархаж байна. Японы Киода агентлаг  халдварын голомт дахь эх сурвалжаасаа үндэслэн тэдний  ялалтанд яаран баяр хүргэж болохгүйг анхааруулжээ.  Нэрээ нууцалсан нэгэн эмч  Хятад улс өвчлөлийг ялан дийлж байгаагаа дэлхий нийтэд харуулахын тулд коронавирусын өвчин нь  бүрэн эдгээгүй өвчтөнгүүдийг олноор нь эмнэлгээс гаргасан гэжээ. Энэ нууц ажиллагаа  Ухань хотод Хятадын дарга Си Жинпинь ирэхийн өмнө эхэлсэн агаад явсаных нь дараа улам ч эрчимжжээ.  Төрийн тэргүүн нь энэ сарын 9-нд халдварын голомт болох хотод ирсэн. Харин маргаашнаас нь л ялалтын мэдээ гарч эхлэсэн нь тохиолдлын хэрэг биш гэнэ. Дээрхи маягаар хэдийгээр бусдад халдварлуулах үе нь өнгөрсөн ч эмчилгээ нь бүрэн дуусаагүй өвчтөнгүүдийг дэс дараатай эмнэлгээс гаргасаар дуусгажээ. Ийнхүү Хятад нь коронавирусээр халдварласан өвчтөнгүүдээ бүрэн эдгээж мөн шинээр халдвар илрээгүй гэх амжилтаа дэлхий нийтээр зарласан хэмээн Ухань хотын эмч Японы хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж : https://english.kyodonews.net/news/2020/03/b09b868ec468-breaking-news-wuhan-doctor-blows-whistle-on-manipulation-of-virus-patient-numbers.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ