alim.mn | 2024.12.23
БНСУ-ын богино хугацааны виз олголтыг хэвийн горимд шилжүүлэхээр боллоо

Солонгосын богино хугацааны (С-3), олон удаагийн (Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголт хэвийн журамд шилжих болсон тухай мэдэгдлийг тус улсын ЭСЯ-наас гаргалаа.

Тус мэдэгдэлд: 

Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны (С-3) ангиллын визийг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.

Гол агуулга:
•  Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.
-  Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.
•  2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн (Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
*Олон удаагийн (Multiple) визний хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/
•  Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
•  БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.
*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмын дагуу, уригч байгууллага нь визний портал (www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.
□ Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ
*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ