Коронавирусын өвчлөлийн улмаас нэгэн англи эрийн гэр бүл, амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа аж. Тэрээр 40 орчим насны чинээлэг нэгэн агаад нэгэн том компанид ажилладаг гэнэ. Бизнесмэн эр эхнэрдээ Европ руу томилолтоор явлаа хэмээн худал хэлэхдээ ямар улс руу явч байгаа нуужээ. Үнэндээ томилолтоор бус харин залуухан нууц амрагаа дагуулан Итали руу амрахаар явсан аж. Тэднийг Венецид жаргаж байх үед коронавирусын өвчний халдвар дэгдэж азаар хөл хорио тавигдаж, онгоцны нислэг хаагдахаас өмнөхөн амжиж Англид буцаж иржээ. Нутагтаа ирсэн даруйд бизнесмэн эрд COVID-19-ын шинж тэмдэг илэрч шинжилгээгээр халдвар авсан нь батлагджээ. Тэрээр эмч нарт бүх үнэнээ хэлсэн ч нууц амрагийнхаа талаар үг алдаагүй гэнэ. Харин эхнэр нь болсон явдлыг мэдээгүй тул нөхрөө Европ руу ажлаар явахдаа халдвар авсан хэмээн итгэж гэрийн хорионд оржээ. Эмч нарын хэвлэлд ам алдсанаар бизнесмэн эр коронавирусын өвчнөөс илүүтэйгээр Итали руу нууц амрагтайгаа нууцаар явсаныг эхнэр нь мэдэх вий гэдгээс үхтлээ айж байгаа гэнэ. Мөн нууц амрагийг нь эрэн хайж эхэлжээ.
Эх сурвалж : https://www.thesun.co.uk/news/11189716/cheating-husband-catches-coronavirus-secret-trip-italy-mistress/