Энэхүү Луоцюань гэх карст агуй буюу шохойн чулуун цооног нь 192 метрийн гүнзгий аж.
Хятадын агуй судлаачид Хубэй мужийн Гуанси-Чуанын нутаг дэвсгэрт 192 метрийн гүнтэй карстын гэх том цооногыг олж илрүүлжээ. Нүхээр доош буусан эрдэмтэд 40 метрийн өндөр эртний ой модыг олжээ. Олж илрүүлсэн цооногийн урт нь 306 метр, өргөн нь 150 метр гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Спелеологчид гэх ховор мэргэжилтэй газар доор ажилладаг хятад геологичид тийм гүнзгий карстын цооногуудад "тянькэн" гэсэн нэрийг өгсөн бөгөөд үгчлэн буулгавал "тэнгэрийн нүх" гэсэн үг аж.
Энэхүү гүн цооног үнэн хэрэгтээ газрын асар том цөмрөлт, зөгнөлт киноны өөр ертөнцийн хаалга мэт.
Экспедицийн удирдагч Чэнь Лисинийн хэлснээр цооногийн ёроолын өтгөн бут сөөг нь хүний мөрний хэмжээтэй гэнэ.
Мөн тэрээр "Эдгээр агуйнуудад эрдэмтэдийн олж бүртгээгүй төрөл зүйл илрэвэл би огт гайхахгүй" гэсэн байна.
Сүүлчийн нээлт нь Лэе аймгийн байгалийн цооногуудын тоог 30 хүртэл нэмэгдүүлсэн байна. Эдгээр мэргэжилтнүүдийн баг өмнө нь Хятадын баруун хойд Шэньси мужид арваад цооног олсон байжээ.
Нүсэр том цөмрөлтүүдтэй, таамгийн агуйнуудын уран зургийн гэхээр карстын рельф нь Өмнөд Хятадын нүүр хуудас болж байна. Карстын бүтэцийн цооногоос гүүр, багана мэтийн олон янз ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэгджээ.
Карстууд нь борооны усны нөлөөгөөр шохойн чулуун давхрагын идэлт элэгдлийн улмаас үүсэх бөгөөд тийм маягаар хадан цохионуудад аажмар хоосон орон зайн карстын агуйнуудыг үүсгээд тэр нь дараа нь цөмрөн нүсэр нүхийг үүсгэдэг байна.
Карст тааралдах дэлхийн цорын ганц орон нь Хятад ганцаараа биш юм. Тухайлбал, АНУ-ын нутаг дэвсгэрийн бараг дөрөвний нэгийг галт уулын дэлбэрэлт, салхины хүчээр үүссэн карстын бүтэц эзэлдэг. Карст гэгдэх шохойн чулуун давхрага дэлхийн хуурай газрын 20 хувийг эзэлдэг байна.
М.ЦОГТ
Эх сурвалж: LiveScience