“Украин улсаас үр тариаг маш их хэмжээгээр зөөж гаргаж байна, төмөр замын цуваагаар мөн Дунай мөрнөөр хөлөг онгоцоор. Гэхдээ энэ үр тариаг өмнөд нутагт өлсөж байгаа хүмүүст илгээхийн оронд Европын холбооны үр тарианы агуулахад хураан хадгалах болжээ. Украин ийм байдлаар Өрнөдийн нийлүүлсэн зэр зэвсгийн төлбөрийг хийж байна. Хүнсний хямрал үнэндээ манай цэргийн тусгай ажиллагаанаас өмнө эхэлсэн. Гэтэл Өрнөдийн орнууд бүх асуудлын буруутан Орос гэж буруутгаж байгаа. Та нарын яриаг сонсоод байвал бид л бүгдийг өлсгөлөнгөөр үхүүлчих бололтой юмаа. Өлсгөлөнд өртсөн улс орнуудад үр тариа нийлүүлж хүмүүсийн амь насыг аварч байна гэж Өрнөд зарлаж тунхаглаж хамаг тариа будаа ба түүхий эдийг хамдаг ч бодит байдал дээр шал худлаа” хэмээн НҮБ дэх Оросын суурин төлөөлөгч Василий Небензя мэдэгдлээ.