alim.mn | 2024.12.23
З.Санждорж хамба өөрийгөө зодуулсан хэмээн худал мэдүүлжээ

Их хүрээ хийдийн хамба З.Санждорж “2017.08.04-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ миний нүд рүү цохиж, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн” хэмээн гомдол гаргаж Б.Бүрнээд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байдаг. Хэрэг явдлыг тодруулбал “Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөр авахаар З.Санждорж Гандантэгчэнлин хийдэд очих үед  маргаан болжээ. Улмаар 2017.08.08-ны өдөр хамба З.Санждорж хэвлэлийн бага хурал зарлаж “Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ намайг зодсон. Б.Бүрнээ ламын цаана удирдагч байгаа. Гандантэгчэнлин хийдийн лам нар ёс зүйгүй байна” хэмээн мэдээлэл хийсэн байдаг.

 Гандантэгчэнлин хийдэд болсон З.Санждорж, Б.Бүрнээ лам нарын хоорондын маргааныг цагдаа, прокурорын байгууллага шалгаад хоёр шатны шүүхээр хэлэлцэхэд Их хүрээ хийдийн хамба З.Санждоржийн хэлсэн үг, өгсөн мэдүүлгүүд баримтаар нотлогдоогүй байна. Хэргийг шалгах явцад З.Санждорж хамба цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ түүнийг зодоогүй болох нь нотлогджээ.

З.Санждоржийн гомдлоор Б.Бүрнээ ламд холбогдох хэргийг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  тус тус хэлэлцээд Б.Бүрнээд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах тогтоол гаргасан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ