alim.mn | 2024.12.23
Украин дахь дайн Африкт өлсгөлөн үүсгэж байна

Дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч хоёр улс дайтаж байгаа учраас үр дагавар нь дэлхий даяар оройн хоолны ширээн дээр үр дүн нь мэдрэгдэнэ. Гэхдээ энэ өлслөгөн Африкт бусад аль ч оронд мэдрэгдээгүйгээр ихээр тулж байна.

Коронавирусийн тахал болон Өмнөд Америкт болсон ган гачиг нь дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд хүндрэл учруулсан. Дараа нь Орос Украин руу довтлох үед хүнсний үнэ тэнгэрт хадсан. Өнгөрсөн сард НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын хүнсний үнийн индекс түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Африкийн 14 улс улаан буудайнхаа тал хувийг Орос, Украинаас импортолдог гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага мэдээлэхийн сацуу улаан буудайгаараа тэднээс бүрэн хамааралтай гэдгийг зарлалаа. Зүүн Африкт ган гачиг, орон нутгийн мөргөлдөөн газар тариалангийн ажил тасалдсанаас болж хамгийн их хохирол амсаж байна. Улаан буудайнхаа 90 гаруй хувийг Орос, Украинд түшиглэдэг Сомали улсад дайн нь баяр ёслолын арга хэмжээнд нөлөөлж, үндэсний идээ самсаа хүртэл авч хүчрэхгүй болжээ.

Дахир, Сомалиас хоёр долоо хоног сурвалжлага хийсэн The Times сонины Зүүн Африкийн сурвалжлагч Абди Латиф хэлэхдээ "Аяллын үеэр миний олж мэдсэн зүйл бол ган гачиг, тахал өвчинтэй холбоотой хангамжийн тасалдал, одоо Украинд болж буй дайн нь Сомали болон Зүүн Африкийн олон оронд хүнсний бүрэн хямралыг үүсгэж, улам хурцатгасан" гэв. 

Дэлхийн хэмжээнд ямар ч үнэ өсөх нь зарим нийгэмд бага юм шиг санагдаж байсан ч ядуу буурай орнуудад хамгийн их хохирол учруулдаг. Учир нь тэдний зарлагад хамгийн их хувь нь хүнсний бүтээгдэхүүнд ногддог юм. 

Баруун болон Төв Африкт хүнсний хямралд өртөж буй хүмүүсийн тоо тахлын өмнөх 10.7 сая байсан бол энэ жил дөрөв дахин нэмэгдэж, 41 сая болж болзошгүйг НҮБ мэдэгдлээ. Мөн  Африкийн өмнөд хэсэгт үер болж, ган гачиг болж байгаа нь бас санаа зовоож байна .

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ