alim.mn | 2024.12.23
2021 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг тодруулж байна

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслол Төрийн ордны Баганат танхимд болж байна.  

Өнгөрсөн оны ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслол цар тахлын улмаас цахимаар болсон юм. Ёслолыг нээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлэв. Тэрээр “2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наядаар өсөж, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 82 хувьтай дүйцсэн. Ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж, 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП 100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрсэн” гэдгийг онцлов.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо ТОП 100 ААН-д бонд гаргахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.  Шагнал гардуулах ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монголбанкны Ерөнхийлгөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн  дарга С.Баясгалан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар оролцов.        

Хил гаалийн улмаас цом саатсан тул өнөөдөр ТОП 100 ААН-ийн удирдлагуудад өргөмжлөл гардуулав. 

2021 ОНЫ ТОП АРВАН КОМПАНИ

1. "Эрдэнэт үйлдвэр"
2. "Оюу толгой" ХХК
3. "Эрдэнэс таван толгой" ХК
4. ХААН банк
5. Голомт банк
6. УБТЗ
7. ХХБ
8. Төрийн банк
9.НИК
10. “Энержи ресурс”

 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ