Эгийн голд завьтай явсан иргэдийн нэг нь усанд осолдож живснийг онцгой байдлын алба хаагчид хайж байна.
Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар 11 хүн зугаалж явснаас нэг хүн Эг голын усанд завинаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 05.30-ны өдрийн 08:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт “Алтан-Уул” гэдэг газар хүртэл 30 км-т завиар урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. Өнөө өглөө буюу 05.31-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.