“Шинэ үсгийн багш” кинонд багийн дарга Жаргал эхнэр, хүү хоёр нь гэрээ буулгаж байхад гэрийнхээ хаяагаар гараад явчихдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Жаргал дарга шиг ажиллаж байна. Өглөө олон улсын хүүхдийн эрхийг тохиолдуулан олон улс, тив дэлхийн аварга болсон хүүхдүүдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-гаас мөнгөн шагнал олгох БАТЛАМЖ гардуулсан. Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ливанд болсон Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Филиппинд болсон Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцон, шагналт байрт шалгарсан 30 хүүхэд баярын энэ өдрөө баяр дээр баяр нэмж шагналаа гардлаа.
Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлэхээр болсноо хэлэв. Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ.
2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарна. Зун 300-350 мянга, оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа.
Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай. Иймд Ерөнхий сайд нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу 8 дугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Ингээд зогссонгүй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д ажилласан юм. Тэрбээр жилийн өмнө тус төвд ажиллахдаа их засвар хийх төсөв, тоног төхөөрөмжийг шинэчлэлийг шийдэж өгөхөө амласан. Хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж их засварын ажил 60 хувьтай байна. ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш 35 жил иж бүрэн засвар хийгээгүй байсан. Одоо төрөх болон төрсний дараах тасаг бүрэн шинэчлэгдэж, ээжүүд орчин үеийн зориулалтын ор дээр амаржихаас гадна гэр бүлийнхэнтэй төрөх өрөөнд хамт байх боломжтой болж байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Монголд эмчлэгдэггүй 26 төрлийн өвчнөөс хоёрыг нь ЭХЭМҮТ-д эмчилж байна. Энэ нь дутуу нярайг сохрох эрсдлийг бууруулж хүүхдийн нүдний торлогийн хагалгааг хийж байна. Мөн ихэр жирэмсний ургийн мэслийг Монголд анх удаа хийдэг болжээ.
“Шинэ үсгийн багш” кинонд багийн дарга Жаргал эхнэр, хүү хоёр нь гэрээ буулгаж байхад гэрийнхээ хаяагаар гараад явчихдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Жаргал дарга шиг ажиллаж байна. Өглөө олон улсын хүүхдийн эрхийг тохиолдуулан олон улс, тив дэлхийн аварга болсон хүүхдүүдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-гаас мөнгөн шагнал олгох БАТЛАМЖ гардуулсан. Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ливанд болсон Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Филиппинд болсон Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцон, шагналт байрт шалгарсан 30 хүүхэд баярын энэ өдрөө баяр дээр баяр нэмж шагналаа гардлаа.
Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлэхээр болсноо хэлэв. Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ.
2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарна. Зун 300-350 мянга, оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа.
Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай. Иймд Ерөнхий сайд нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу 8 дугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Ингээд зогссонгүй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д ажилласан юм. Тэрбээр жилийн өмнө тус төвд ажиллахдаа их засвар хийх төсөв, тоног төхөөрөмжийг шинэчлэлийг шийдэж өгөхөө амласан. Хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж их засварын ажил 60 хувьтай байна. ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш 35 жил иж бүрэн засвар хийгээгүй байсан. Одоо төрөх болон төрсний дараах тасаг бүрэн шинэчлэгдэж, ээжүүд орчин үеийн зориулалтын ор дээр амаржихаас гадна гэр бүлийнхэнтэй төрөх өрөөнд хамт байх боломжтой болж байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Монголд эмчлэгдэггүй 26 төрлийн өвчнөөс хоёрыг нь ЭХЭМҮТ-д эмчилж байна. Энэ нь дутуу нярайг сохрох эрсдлийг бууруулж хүүхдийн нүдний торлогийн хагалгааг хийж байна. Мөн ихэр жирэмсний ургийн мэслийг Монголд анх удаа хийдэг болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.