alim.mn | 2024.12.22
Итали руу явуулсан Хятадын тусламжаас чехүүд 680 мянган ширхэг маск хулгайлжээ

Коронавирусын халдвар эрчимтэй дэгдэж байгаа Италид Хятад нь эмнэлгийн тусламж илгээсэн. Тусламжийн бараа ачсан галт тэрэгний цуваа Чехийн нутгаар дамжин өнгөрөхөд итгэхэд бэрх үйл явдал болжээ. Чехийн тал хуурамч бичиг баримттай гэх шалтгаанаар цуваанаас нэлээд хэдэн вагон таслан авч үлджээ. Дээрхи вагонуудад нийтдээ 680 мянган ширхэг маск байсан аж. Уг маскийг Чехийн эмнэлгүүдэд яаралтай тарааж дуусгасан байна. Болсон явдлын талаар Итали нь эсэргүүцэл илэрхийлж Европын холбооны шүүхэд мэдэгдэхээр болжээ.

 

Эх сурвалж :https://www.repubblica.it/esteri/2020/03/21/news/coronavirus_cosi_la_repubblica_ceca_ha_sequestrato_680_mila_mascherine_inviate_dalla_cina_all_italia-251883320/?ref=fbpr&fbclid=IwAR06Ma9m9m3Fc8RMNStQEnoMsc1TBl91o3pzPvBa9KjvVjChGVgH0NETASs

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ