alim.mn | 2024.12.23
Нэг тэрбумыг завшсан Хөвсгөлийн ХХҮГ-ын даргыг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн нэг тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэж мэдээлсэн. Энэ дагуу эл хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Түүнд холбогдох хэргийг прокурор хянаж үзээд, үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ