Д.Рэгдэл ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдлоо

ОХУ-ын Шинжлэх ухааны академи энэ сарын 1-ний өдөр хуралдаж гадаад гишүүдийн сонгуулиа явуулжээ. Тус сонгуулиар Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ын гадаад гишүүнээр сонгосон байна.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн захирал, Орос, Монголын ШУА-ийн гишүүн Б.В Базаров мэндчилгээ ирүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ “Таны эрдэм шинжилгээний ололт амжилт, ажлын их туршлага нь таныг монголдоо болон дэлхийд нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны зохион байгуулагч болох боломжийг олгосон байна. Энэ бүх ололт амжилт нь таны нөр их хөдөлмөр, шинжлэх ухааны болон зохион байгуулалтын авьяасын үр дүн юм. Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгосон явдал нь таны эрдэм судлал дахь гавьяаг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Монгол-Зөвлөлтийн, хожим нь Орос-Монголын шинжлэх ухааны асуудалд оруулсан хувь нэмрийн нэр төртэй үнэлгээ юм” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ