alim.mn | 2024.12.23
ОХУ-ын гавьяат эмч 1000 хүнд коронавирус тараасан хэргээр шүүгдэнэ

Оросын холбооны улсад нэг гавьяат эмч өвчин тараасан хэргээр ял сонсож магадгүй нь. БНСУ-д алдартай сүмийн итгэгч эмэгтэй коронавирус "тарьж" тараасантай адил, хэрэг явдлыг нэрт эрдэмтэн гаргажээ. Оросын Ставрополь мужийн хязгаар нутгийн ерөнхий тархвар судлаач, Анагаахын шинжлэх ухааны доктор, ОХУ-ын гавьяат эмч И.В.Санникова өвчний голомтот улсад зорчиж, халдвар аваад, бие нь тавгүй байсаар атал амь, албаны ажлаа хийсээр байжээ. Ингээд өвчнөө хүндэрсэн хойно эмнэлгийн тусламж авсан байна. Вирус судлаач эрдэмтний бие нь тааруу байгаа аж. Гавьяат эмчтэй шууд болон шууд бусаар уулзаж харьцсан хавьтлын хүн 1000 хол давсан гэнэ. Иймээс түүнийг санаатай өвчин тараасан хэрэгт буруутгажээ.  Эмчлээд, эрүүл болсны дараа яллахаар бэлтгэж байна. Энэ үйлдлээрээ ОХУ-ын хуулиар олон жилийн ял авч магадгүй болжээ.

И.В.Санникова нь Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, хамгийн өндөр мэргэшлийн зэрэгтэй, ОХУ-ын Гавьяат эмч. Ставрополь мужийн Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын ерөнхий бие даасан мэргэжилтэн, мэргэжлээрээ 28 жил ажилласан туршлагатай. Оросын өмнөд хэсгийн халдварт өвчний тэргүүлэх гол мэргэжилтэн нь байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ