alim.mn | 2024.12.22
Хорионы дэглэм зөрчиж гүйхээр гарсан гадаадын иргэнийг хөршүүд нь “матаж” албадан гаргуулжээ

Хятадад хорио тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдтэй хатуу тэмцэж байна.  Тус улсад гадаадаас ирж буй бүхий л иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэгтэй.  Хорионд орсон иргэд энэ үүргээ биелүүлж байгаа эсэхийг төрийн албан хаагчдаас гадна хөршүүд, иргэд хянадаг. Энэ сарын 15-нд Бээжин хотын Чаоян дүүргийн цагдаагийн хэлтэсд мэдээлэгчээс хорионд байх ёстой иргэн гудамжинд амны хаалтгүй гүйж байна гэсэн мэдээлэл иржээ. Хорионы дэглэм зөрчигчийг тэр дор нь баривчилсан агаад тэрээр нэг хоногийн өмнө Австралиас Бээжинд ирсэн Лян гэдэг эмэгтэй байжээ. Австралийн иргэн хятад гаралт энэ эмэгтэй Германы эмийн үйлдвэрлэлийн “Bayer” концерний Хятад дахь салбарт ажилладаг. Мөн 9-р сарын 5 хүртэл түр оршин суух эрхтэй байжээ. Тэрээр өглөө бүр гүйдэг агаад энэ удаад ч хорионд орсоноо үл тоон гүйхээр гудамжинд гарчээ. Гадаадын иргэн хорионы дэглэм зөрчсөн тухай мэдээлэл тэр дороо хэвлэлээр таржээ. Цахим сүлжээнд австрали эмэгтэйг үзэн ядаж хөөн гаргахыг шаарджээ. Хоёр хоногийн дараа буюу 17-ний өдөр “Bayer” компанийн салбарын албан ёсны цахим хуудсанд Ляныг ажлаас халсан тухай мэдээлэл тавигджээ. Маргааш нь Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны цагаачлалын алба оршин суух эрхийг нь цуцалж Хятадаас албадан гаргажээ.

 

Эх сурвалж : https://www.scmp.com/news/china/society/article/3076225/chinese-web-vigilantes-name-and-shame-people-breaking

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ