alim.mn | 2024.12.27
90 сая төгрөгийг нь залилсан эмэгтэй хүүхдийг нь гаргаж өгсөн тул гомдолгүй гэжээ

Ийм нэгэн “сонирхолтой” хэрэг хуулийн байгууллагуудын хооронд шидэгдсээр явна.  Иргэн А.Х нь Ц.Э гэх эмэгтэйтэй коронавирусын халдварын  эхэн үед цахим сүлжээгээр танилцаж харилцах болжээ. Бүсгүй өөрийгөө Германд сурдаг мөн Оросд танил тал ихтэй хэмээн ярьсан аж. Улмаар 2020 оны эхээр амны хаалтны бизнес хамтран хийж хурдан аргаар мөнгө олох санал тавьжээ. Амны хаалтын үйлдвэрийн тухай орос хэл дээрхи бичиг үзүүлж, ОХУ-д олон танилтай тул амархан оруулж ирч чадна гэсээр итгүүлж урьдчилгаанд 22 сая төгрөгийг авсан аж.  Дараа нь 68 сая төгрөгийг гаргуулж авчээ. Тохироо ёсоор Монголд оруулж ирсэний дараа борлуулах ажлыг мөнгө гаргагч хариуцахаар болжээ. Ц.Э мөнгө авсаны дараа өөрийгөө Улаан-Үдэд явж байна, амны хаалтаа хөөцөлдөөд Эрхүүд ирлээ гэх зэргээр “мэдээлэл” өгсөөр явжээ. Гэсэн ч удааширч эхэлсэн. Сүүлдээ гэнэтхэн амны хаалт нь Монголд орж ирээд бүр өөр компанид борлогдсон гэж хэлэхэд нь хэрэг бишдсэнийг гадарлажээ. Хаврын сүүлээр өөрөө гэрт нь согтуу ирж амны хаалт оруулж ирэх нэрээр авсан мөнгөө бүгдийг нь өрөндөө өгсөн гэдгээ хэлжээ. Залилуулсан залуу тэр дороо цагдаад хандсан. Мөрдөн байцаалт жил гаран  үргэлжилж энэ оны эхээр шүүхээр оржээ. Гэтэл залилуулсан залуу шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд урьд өгсөн миний мэдүүлгүүд бүгд худлаа, эцэг, эхийн нөлөө болон өөрийн эрх зүйн мэдлэггүй байдлаас болж худал мэдүүлэг өгсөн, өнөөдөр өгч байгаа мэдүүлэг үнэн зөв, Ц.Э намайг огт залилаагүй, мөнгөө зээлж аваад буцаагаад өгчихсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөндөө хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй, Ц.Э миний хүүхдийг төрүүлсэн, хүүхдийн ээжид эрүүгийн ийм өндөр хариуцлага хүлээдэг гэж мэддэггүй байсан ...” хэмээн мэдүүлж шүүгч, прокурорыг алмайруулжээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
2 жилийн өмнө
202.126.88.145
Zaza haha gechida..
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.108
Hahaha
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.108
Hahaha
Төстэй мэдээ