alim.mn | 2024.12.23
Сүүлийн 24 цагийн дотор 2 Солонгос харилцан найм найман пуужин харвалаа

Ням гарагт Умард Солонгосын зүгээс дөрвөн өөр газраас найман ширхэг богино тусгалын баллистик пуужинг Зүүн тэнгисийн ус руу харважээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын хариуд Пёньяны эрх баригчид ийм арга хэмжээ авсан байна.

Тэрчлэн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан зэвсэгт хүчин өнөөдөр өглөө эрт Ганвон мужийн нутаг дэвсгэрээс Зүүн тэнгисийн ус руу мөн адил найман ширхэг пуужин харважээ. Ингэхдээ газар-газар ангиллын ATACMS (Army Tactical Missile System) зэвсгээр 10 минутын турш галласан байна.

“Өмнөд Солонгос-АНУ-ын зэвсэгт хүчин газар-газар ангиллын пуужингуудыг харвасан нь өдөөн хатгалгад шуурхай хариу цохилт өгөх чадвартайгаа харуулах зорилготой байлаа” гэж хоёр улсын зэвсэгт хүчний нэгдсэн штабаас мэдээлжээ.

Умард Солонгосын өчигдөр туршсан зэвсэг нь Оросын Искандер баллистик пуужингийн загвар дээр суурилж бүтээгдсэн KN-23 пуужингууд байсан аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр хэлсэн үгэндээ Умард Солонгосын ямар ч өдөөн хатгалгад хатуу, шийдэмгий хариу арга хэмжээ авахаа амлажээ. Тэрбээр саяхан хугацааны өмнө тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон юм. Пёньяны дэглэм түүнийг тангараг өргөснөөс хойш гурван удаа зэвсэг туршаад байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ