alim.mn | 2024.12.23
МУГЖ С.Ганзориг амьдралын баяр гунигийг туулж явна
Говь-Алтай аймгийн харъяат дучин С.Ганзориг "Улаанбаатар" чуулгын овоглож, дуучдын манлайд жагсах болсон. С.Ганзориг хожуухан дууны урлагт хөл тавьсан ч авъяас, хоолой чадал байгаа юм хойно, монголчуудын хайртай дуучин болж, Ган хоолойт" гэж алдаршсан. Уржнан жил МУГЖ С.Ганзориг гурван ихэр хүүхэд өлгийдөн авч, хэн хүнд ховорхон тохиох сайхан тавилангийн эзэн аав болсон. Өнгөрсөн хүүхдийн баяраар буюу 6 дугаар сарын 1-нд гэргий нь Алдарт эхийн одон зүүж, Гавьяат Ганзориг хөл газар хүрэхгүй явж байсан. 
Харин өнөөдөр их гунигтай байна. Учир нь С.Ганзоригийн аав, гавьяат дуучныг овоглосон эцэг, өсгөж хүмүүжүүлсэн аав нь бурхны орныг зорьжээ. Тиймээс МУГЖ С.Ганзориг  Аавтай орчлон дулаахан
Азын тэнгэр цэлмэгхэн
Аавтай орчлон уужимхан
Ашдын ерөөл нь гэгээхэн... Бидний хайрт аав бурхны орондоо дэвшлээ???" хэмээн цахим хуудсандаа гүн эмгэнэл, харамслаа илэрхийлэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ