alim.mn | 2025.04.19
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 мянган доллароор эрлийз адуу худалдан авсан уу?
Монголчууд эвлэлдэн нэгдэхдээ муу "хоёр монгол хэрэлдэнэ, гурвуул бол зодолдоно" гэгчээр аливаа спортын холбоод нь бүр хоёр хуваагдан талцдаг. Энэ асуудал хурдан морины уралдаанд ч болж, улсын наадмын өмнөхөн "монгол адуу, эрлийз адуу уралдуулахгүй, сэрвээг нь хэмжинэ" хэмээн талцаад хэрэлдээд эхэлдэг. Энэ жил улигт хэрүүл хэрүүл эхэлж, өчигдөр уяачид тайван жагсаал хийлээ. Энэ үеэр  "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 хэдэн мянган доллараар эрлийз адуу худалдаж аваад явж байна"  гэсэн яриа гарлаа.
Бүр тодруулбал, Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч Тод манлай уяач Ц.Дуламсүрэн "Захиалгаар наадмаар эрлийз морь уралдуулах гээд байна. Хэсэг бүлэг мөнгөтэй улсуудын төлөөлөл. Хүмүүсийн ярьж буйгаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 хэдэн мянган доллараар эрлийз адуу худалдаж аваад явж байна" гэж хэлэв.
Манай улсад авлига нүүрлээд буй. Авлигатай холбоотой мөнгө тэрбумаас хальж, их наядаар яригдах боллоо. Энэ үед "чүү гэх морьгүй" байсан улстөрч бүр 20000 доллароор нэг морь худалдан авсан тухай ярьж байна. Авлигатай тэмцэх газраас шалгаж, гүтгэсэн бол уяач Дуламсүрэнд хариуцлага хүлээлгэж, үнэхээр авсан бол Т.Аюурсайханд хариуцлага хүлээлгэмээр юм. АТГ-ын 7 хоногт гаргадаг мэдээллээр хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багшийн хандив нэхсэн гэх мэдээллээс хэтрэхээ болилоо. Угаасаа АТГ акул биш жараахай хөөцөлддөг гэсэн шүүмжлэл гарсаар удлаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ