"ХАНБОГД" ХОТХОНЫ 302-Р БАЙРНЫ ЦАХИЛГААН ШАТ УНАЖ, ДОТОР НЬ 9 НАСТАЙ ХҮҮХЭД БАЙЖЭЭ
Хан-Уул дүүрэгт байрлах "Ханбогд" хотхоны 302-р байрны 2-р орцны цахилгаан шат гурван давхраас B1 буюу гаражийн давхар руу унажээ. Тухайн үед цахилгаан шатанд 9 настай хүүхэд байсан бөгөөд азаар хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Тус байрыг "Ханнаран" нэртэй СӨХ хариуцдаг.
Өнгөрсөн нэгдүгээр сард цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, БГД-ийн 18-р хороо ТБД андуудын хойд талын байрны цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд унаж, амиа алдсан юм.
Хэдхэн сарын өмнө бага насны хүүхэд амь насаа алдсан байхад байрны СӨХ, мэргэжлийн байгууллагууд ажлаа хийдэггүйн бас нэгэн жишээ энэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
37.221.207.211
Азаар хэт өндрөөс унасангүй
Төстэй мэдээ