alim.mn | 2024.12.22
Трампын "зөвлөгөөгөөр" Covid19-оос сэргийлж хлорихин уусан ахимаг хосын нэг нь амиа алджээ
Энэ сарын дундуур Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусын эмчилгээ, вакцины талаар олон нийтэд хандан үг хэлэхдээ булчин задрах тахлын эсрэг хэрэглэдэг хлорихины талаар ам алдсан. Ерөнхийлөгч коронавирусээр өвчлөгсөдийг уг эмээр эмчилж болох юм гэсэн өөрийн санаагаа үгэн дундаа хавчуулжээ. Тэрээр хариуцлагагүй, оновчгүй үг хэллэг хэлж байнга алдаа гаргадаг нэгэн. Энэ удаад ч мөн тэгсэн агаад хлорихиныг коронавирусын эмчилгээнд ашиглаж болох талаар ямар ч судалгаа дүгнэлт гараагүй. Гэсэн ч аль ч улсад төрийн тэргүүнийхээ үг үйлдэлд шууд итгэдэг хүмүүс ялангуяа ахмад насныхны дунд байдаг. Тийм хүмүүсийн нэг нь Аризона мужийн ахимаг насны эхнэр нөхөр хоёр байжээ. Дональд Трампын үгийг сонссон даруйдаа л коронавирусыг эдгээдэг хлорихины эрэлд гарчээ. Гэрт нь засаг тэжээдэг шилэн хорго цэвэрлэгч шингэн байсан агаад найрлаганд нь өнөөх хайгаад байсан зүйл нь орсон байжээ. Эмгэн өвгөн хоёр огтхон ч эргэлзэлгүйгээр цэвэрлэгч шингэнийг хуваан уугаад удалгүй бие нь мууджээ. Яаралтай эмнэлэгт хүргэсэн ч өвгөнийх нь зүрх хаагдаж бурхан болсон бол эхнэрийх нь бие одооноос л сайжирчээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярицлагандаа коронавирусын халдвар авахаас маш их айж байсан тул нөхрийнхөө хамт шууд ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг дагасан гэжээ.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ