alim.mn | 2024.12.23
Хүчтэй салхины улмаас 6 айлын гэр нуржээ

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна. Хүчтэй салхи, шуурганы улмаас өчигдөр хэд хэдэн аймагт гэр нурсан байна.  

Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Хөөврийн-Эхэнд хэмээх газарт зургаадугаар сарын 15-ны 19:30 цагийн орчимд хүчтэй салхины улмаас малчны отрын гэр нурж, эвдэрчээ.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн Хөөвөр гэдэг газарт зургаадугаар сарын 15-ны 20:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас малчин Ж-ын таван ханатай гэр нурж, эвдэрсэн.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онгон багийн төвд энэ сарын 15-ны 20:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас Ерөнхий боловсролын сургуулийн дээвэр нурсан. Хүчтэй салхинд ерөнхий боловсролын сургуулийн дээврийн 351 ам.метр хэсэг нурж, эвдэрсэн.

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Овоотын хөтөл хэмээх газарт 6-р сарын 15-ны 21:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас малчин Ч-ын таван ханатай гэр нурж, эвдэрсэн.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Авдар хэмээх газарт 6-р сарын 15-ны 21:00 цагийн орчимд хүчтэй салхины улмаас малчин Ч-ийн 4, 5 ханатай хоёр гэр нурж, эвдэрсэн гэх мэдээллийг ОБЕГ-т өгсөн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ