Хятад 2100 онд 1 тэрбум хүнээ алдаж 587 сая л үлдэнэ
Оросын сэтгүүлч Я.Коробатовын нийтлэлээс...
Дэлхийн хамгийн олон хүнтэй Хятад орны хүн ам 2022 онд цөөрнө гэж шинжээчид мэдэгдлээ, энэ бол Ма Зэ Дуны нийгмийн туршилтаас хойш анх удаа хүн ам багасч буй тохиолдол. Сүүлийн 40 жилд Хятадын хүн ам огцом өссөн, 660 сая байснаа одоо 1,4 тэрбум болжээ. Чухам хүн амын ийм өсөлт л эдийн засгийн гайхамшигтай амжилтын үндэс суурь болсон билээ....
Манай гарагийн 5 хүн тутмын 1 нь хятад..... Хятадын эрх баригчид 1980 оноос “1 айлд 1 хүүхэд” бодлогыг явуулснаар 400 сая хүн төрөөгүй. Ийм арга хэмжээ аваагүй бол Хятадын хүн ам одоо 2 тэрбумд хүрэх байлаа. Австрал улсын Викториягийн их сургуулийн эрдэмтэн Сю Зянь Пэн “Хятадын хүн ам 2022 онд буурна, 1959-1961 оны Их өлсгөлөнгөөс хойш анх удаа ийнхүү буурч байна (Их өлсгөлөн 15 сая гаруй хүний амийг авч одсон). 2021 онд Хятадын хүн ам ердөө 480 мянгаар нэмэгдсэн. Гэтэл урьд өмнө нь жилд 8-10 саяар өсч байсан билээ” гэжээ. Шанхайн нийгмийн ухааны академийн судлаачид “2021 оноос эхэлж манай хүн амын тоо урьд өмнө үзэгдээгүй ихээр багасна. Жилд 1,1% буюу 1 сая гаруй хүнээр цөөрнө гэсэн үг. Улмаар 2100 он гэхэд Хятад 1 тэрбум гаруй иргэнээ алдаж 587 сая орчим болно” хэмээн таамаглажээ. Харьцуулахад, Хятадад одоо 1 тэрбум 413 сая хятадууд амьдардаг....

Хамгийн гол нь хүн амын тоо буурахын хэрээр эдийн засаг ч буурч унах аж. Хятад ойрын ирээдүйд "дэлхийн үйлдвэр” хэмээх статусаа алдана. Яагаад гэвэл, өнөөдөр Хятадын ажиллах хүчний үнэ нь Вьетнамынхаас 2 дахин өндөр болсон. Иймээс Вьетнам болон Энэтхэг, Бангладеш зэрэг орнууд удахгүй “шинэ Хятад” болж хувиран хямд өртөгтэй үйлдвэрлэл тэнд л хөгжих төлөвтэй.
Түүнээс гадна 2100 он гэхэд Хятадын төр тэтгэврийн мөнгөө 5 дахин ихэсгэж үүнд ДНБ-ий 20%-ийг зарцуулдаг болох юм. Залуу хятадуудын гол үүрэг нь асар олон тооны тэтгэврийн хүмүүсээ тэжээх болж хувирна. Хөдөлмөрийн чадвартай 100 хятад тэгээд тэтгэврийн 120 хөгшнийг тэжээнэ (Дашрамд дурдахад, энэ асуудал удахгүй манайд ч тулгарах байх, орч). Харьцуулахад Орос ч бас хөгширч байгаа, гэхдээ энд хөдөлмөрийн чадвартай 240 иргэнд 100 тэтгэврийн хөгшин ногддог.

Хятадын Коммунист нам 2022 оны 5 сарын 31-нд 3 хүүхэдтэй болохыг ард түмэндээ зөвшөөрлөө. Хятадууд 7 дахь удаагаа хүн амаа тоолж дүнгээ гаргаснаас хойш 3 долоо хоногийн дараа энэ шийдвэр гарчээ... “Синьхуа” агентлаг иргэдийн дунд асуулга явуулж 31 мянган хятадыг хамруулав. Гэтэл асуулгад оролцогчдын 90% нь 3 хүүхэдтэй болохыг хүсэхгүй гэжээ...
Хятадад эмэгтэйчүүд маш цөөн, энэ бол "1 гэр бүл 1 хүүхэд" бодлогын үеэр хүмүүс голдуу удам залгах хүү сонгосны үр дүн. Одоо Хятадад 100 охин тутамд 120 хүү төрж байна. Зарим мужид бүр 100 охинд 130 хүү ногддог. Хятадын төрөлтийн түвшин ердөө 1,15. Гэтэл нөхөн үйлдвэрлэлд хамгийн багаар 2,1 байх ёстой. АНУ-д энэ үзүүлэлт 1,6 бол ОХУ-д 1,5. Хятад тариачны орон байхаа больж хотожсон явдал бас төрөлтөд нөлөөлжээ. Өнөөдөр хятадуудын 65% нь хотод амьдардаг. Тэгээд ч том хотод хүүхэд өсгөх их өртөг зардалтай.
“2005 онд хүүхэд өсгөхөд эцэг эхчүүд 490 мянган юань зарцуулдаг байсан бол 2020 онд 4 дахин нэмэгдлээ” гэсэн тоо баримтыг Хятадын төрийн аналитик төв дурджээ. Түүнчлэн хятад хүүхдүүд бие даасан байдал, өндөр цалин, мэргэжлийн амжилтын амтыг мэдэрч... яг АНУ, Европын эмэгтэйчүүд шиг авирлах болжээ. Өөрөөр хэлбэл, ажил карьераа золиосолж олон хүүхэдтэй эх болохыг хүсэхээ больсон.

...Дэлхийн гол төрөх газар удахгүй Энэтхэг болно. "Энэтхэг 2027 онд хүн амын тоогоор Хятадыг гүйцнэ" гэж НҮБ мэдээлжээ. Энэтхэгт одоо 1,38 тэрбум хүн амьдардаг, гэхдээ жилд 1% өсч буй. Хамгийн гол нь Энэтхэгийн хүн амын гуравны нэг нь хөдөөгийнхөн...
Орчуулсан М.Цогзолмаа
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ