alim.mn | 2024.12.23
Монголын Үндэсний 150 гаруй шилмэл авдрыг дэглэн үзүүлж байна
Монголын Үндэсний музей нь Угсаатан зүйн Гэр музейтэй хамтран “Модон урлал: Монгол авдар” хэмээх үзэсгэлэнг 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл олон нийтэд дэглэн толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд Угсаатны зүйн Гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрүүдийг дэглэн үзүүлж байна. Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдрууд мөн худалдаа арилжаа болон язгууртан ноёдын шагнал, хэрэглэлд зориулагдан ирсэн авдарнуудаас дээжлэн хүргэж байна.
Авдар нь үүрэг зориулалтаасаа хамаарч хэлбэр загвар нь олон төрөл болсон байна. Тухайлбал, энгийн эд зүйлс хадгалах хайрцаг савнаас гадна шүүгээ, шургуулга, аян жин тээвэрт хэрэглэгдэх, хувцас эд зүйлс агуулах, бараа таваарын, инжний, гоёл чимэглэлийн, үнэт зүйл хадгалах гэх мэтээр салбарлан хөгжсөн ажээ.
Нүүдэлчин Монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өв уламжлал, гүн ухаан эгэл жирийн нэгэн авдарт агуулагдаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ