alim.mn | 2024.12.23
ГАДААДЫН ЗОЧИНД 45 САЯ ТӨГРӨГӨӨР БЭЛЭГ БАРЬЖ, 300 СТА ТЭМДЭГ, 400 ҮНЭМЛЭХ ХЭВЛҮҮЛЖЭЭ

БСШУС-ын яам сайд тогтохгүй, шилгээдэг ширүүн яам болжээ. МАН парламентад 65 бүлэгтэй үнэмлэхүй олонхи болсноос хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаа дөрвөн сайдын нүүр үзэж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Баярсайханыг "Академийн" Чулуунбаатар сайд халсан шүүхээр заргалдаад, бүр 16 сая төгрөгийн нөхөн олговор авч орж ирсэн гэх юм билээ.  

Юутай ч сургалт семинар зохион байгууллагаараа зартай БСШУСЯ-ныхан Найрамдал зусланд “Төрийн албаны манлайлал, ёс зүй” сэдэвт сургалт зохион байгуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга нь цагаан бензээ шидсэн асуудал мандаж, Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан нь Ц.Цогзолмаа сайдынхаа хэвлэлийн төлөөлөгчийг шүүхэд өгсөн удаатай. Ийнхүү дээгүүрээ таарамжгүй байсан хоёр эмэгтэй тус яамыг удирдах үедээ гадаадын зочинд бэлэг гардуулахаар урьдчилгаа гэж 15 сая төгрөг зарцуулж, сүүлд нь нэмээд  29 сая 370 мянган төгрөг гаргасан байх юм. Энэ бэлгийг хэн гэдэг буянтан гардаж авсан нь тодорхойгүй.  Мөн Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Тэргүүний ардын авъяастан зэрэг тэмдгэнд 45 сая төгрөг зарцуулжээ. Мөн БСШУС-ын тэргүүний ажилтан тэмдэг хийлгэхээр 7 сая шахам төгрөг зарсан байх юм. Ингэхдээ Боловсролын тэргүүний ажилтнаар 2330 хүн тодорсон бололтой. Тэмдэг тус бүрийг 10 мянган төгрөгөөр хийлгэж нийтдээ 23 сая 300 мянган төгрөг зарцуулсан. Тэрчлэн МУСТА цолын тэмдэг 300 ширхгийг тус бүр 10000-аар захиалан хэвлүүлж, харин үнэмлэхийг 400 ширхэг хэвлүүлжээ. Тэмдгээсээ үнэмлэх нь 100 ширхэг илүү байгаа нь бурууд нүд хурц гэгчээр эвгүй харагдах юм. Эндээс харахад Монгол улсад өдөрт нэг СТА төрдөг бололтой. Ингэхээр ард олон энэ шагналыг ад үзэж, нэр хүнд нь унах нь аргагүй юм даа. Одоо Ё.Баатарбилэг сайдын үед цэгцрэх байх гэтэл СD тараана гэхчлэн тав арван төгрөгийн ашиг харсан ажлаар оролддог нь хэвээрээ л байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.229.120.3
Tэнэг хүн тэмдгэнд дуртай гэж.
Зочин
4 жилийн өмнө
124.158.113.3
Golognuud
Төстэй мэдээ