alim.mn | 2024.12.23
“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн 2021 оны санхүүд хийсэн баримтын шалгалтаар 242 сая төгрөгийн зөрчил, дутагдал илэрчээ
Өвөрхангай аймгийн зам хөдөө орон нутгийн замаас хамгийн муу нь. Засвар ажиллагаа муу хийдэг нь ч нөлөөлдөг. Баруун аймгинхны зүрхэнд шар ус хуруулсан "жаргаадаггүй 60 км" гэх нэртэй, машины эд ангинд халтай зам бий. Дэржингүүр, онгорхой цоорхой ихтэй энэ замаа хэзээ ч засаж бөглөдөггүй нь хачирхалтай.
 Саяхан Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтэс "Өвөрхангай АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн удирдлага, санхүү, аж ахуй, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар "Өвөрхангай АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалган дүгнэжээ. Ингээд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, давтан гаргахгүй байх талаар зөвлөгөө өгсөн байна.
“Өвөрхангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 242,040,000.00 (хоёр зуун дөчин хоёр сая дөчин мянган) төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн аж. Иймд хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн компанийн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг өгсөн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ