Гэмтэл согог судлалын үндэсний төв сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай сайхан мэдээг танилцууллаа.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН 2022 оны 06 дугаар сарын 21-ний ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР:
"Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"-т тусгасан "Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 10-25 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.




Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны 07 дугаарын сарын эхний цалин дээр олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Мөн 2022 оны 05 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулав.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Clomid
2 жилийн өмнө
178.159.37.142
clomid online cheap <a href=" https://clomidforsale.life/# ">clomiphene tablets</a> clomid order online
clomid prescription https://clomidforsale.life/
clomid order online
Төстэй мэдээ