Сяньбигийн хаад язгууртны булш илрүүлсэн багшийг 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулав
"Улаанбаатар" их сургуулийн багш профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулнаас Сяньбигийн үеийн цуврал бунхант булшнуудаас урьд өмнө олдож байгаагүй ховор нандин эд өлгийн зүйлс нээн илрүүлээд байна.
Иймээс аймаг орон нутгаас дараах арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ.Үүнд;
- Т.Идэрхангай багштай судалгааны багтай хамтран 2023 онд аймгийн хэмжээнд иж бүрэн соёлын өвийн судалгааг зохион байгуулах
- Олдвор олдсон Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах,
- Архелогийн судалгааны ажлыг 2023 оны хавар гурван сарын хугацаатай зохион байгуулж олдворуудыг илрүүлэх, шаардлагатай хөрөнгийг орон нутгаас санхүүжүүлэх,Цаашид уг газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, стратеги төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөв.
Мөн доктор Т.Идэрхангайд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг болгон зөөврийн компьютер болон 5 сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
202.126.90.62
Энэ олдворууд бол өнгөрсөн түүхийг амилуулж мөнхлөх юм байна. Гэхдээ археологийн олдворууд чинь тусгай хяналтад байлгаж хянаж байх ёстой шүү. Гадаадын болон хөлсний хулгайчид мөнгөний төлөө явж байхыг хэн байг гэх вэ? Аймгийн сумын айлуудад хамгаалалтын албаны утасны дугаар үлдээж тарааж тусгай хамгаалалтын ажлыг эхлүүлж хажуугаар хайгуулын эрэлээ үргэлжлүүлж хамгаалалтын хүмүүстэй явуулах хэрэгтэй. Хаагуур хулгайч нар ухаж археологийн илэрц илэрхийг хулгайч нар шинжиж байдаг байх шүү. Археологийн багийнханд баяр хүргэе.
Төстэй мэдээ