ХХААХҮЯ-наас 2022 онд нийт 930.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
ХХААХҮЯ-НААС 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ХХААХҮЯ-наас 2022 онд Засгийн газрын 117, 174, 175 дугаар тогтоолын хүрээнд нийт 930.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нэгдүгээрт: Засгийн газрын 117 болон 144 дүгээр тогтоолын хүрээнд 380 тэрбум төгрөгийн 1-2 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн зориулалтын тухайд,
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд: 150 тэрбум;
Газар тариалангийн үйлдвэрлэлд: 100 тэрбум;
Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд: 25.0 тэрбум;
Арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд: 15 тэрбум;
Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас, Капитрон, Тээвэр хөгжил, Ариг банкнаас 1396 зээлдэгчид 222.32 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд зээл олголт 59 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар арилжааны 8 банканд 149.9 тэрбум төгрөгийн 448 аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлт судлагдаж байна.
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрт олгохоор шийдвэрлэсэн 40 тэрбум төгрөгийн зээлээс энэ сарын 24-ны өдрийн байдлаар 8 зээлдэгчид 34.755 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс Хаан банкаар 30.3 тэрбум төгрөг, Голомт банкаар 4 тэрбум төгрөг, Хас банкаар 0.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон мэдээлэлтэй байна.
Үүнээс 23.6 тэрбум төгрөг нь дахин санхүүжилтээр, 11.197 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосон байна.
Хоёрдугаарт: Засгийн газрын 2022 оны “Гурил махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолын хүрээнд олгож байгаа 230 тэрбум төгрөгийн 1-2 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлтийг олгох зээлийн тухайд,
Махны нөөцийг 2022-2023 онд бэлтгэх зорилгоор 36 аж ахуйн нэгж 150 тэрбум төгрөгийн зээл авахаар хүсэлт ирүүлснийг Хаан (25), Худалдаа хөгжлийн банк (, Голомт банк (3)-д судлуулахаар илгээжээ.
Гурилын нөөц бэлтгэх зээлд 11 аж ахуйн нэгж 70 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс Голомт (1), Төрийн банк (2), Хаан банк (5), Худалдаа хөгжлийн банк (3)-д зээлийг судлуулахаар хүргүүлсэн байна.
Гуравдугаарт: Засгийн газрын 175 дугаар тогтоолын хүрээнд 320 тэрбум төгрөгийн 2 жилийн хугацаатай, 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй, улсын төсвөөс олгох 3 хувийн хүүтэй зээлийг хүнсний боловсруулах болон хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хүнсний сүлжээ дэлгүүр, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импорт, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх аж ахуйн нэгжүүдэд олгохоор тусгасан.
Энэхүү шийдвэрийн хүрээнд 654.5 тэрбум төгрөгийн зээл авахаар 113 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс Хаан банк (27), Голомт банк (19), Хас банк (6), Капитрон банк (2), Төрийн банк (1) зэрэг арилжааны 8 банканд хүсэлтийг судлуулахаар хүргүүлсэн байна.
ХХААХҮЯ, арилжааны банк хооронд байгуулах гэрээний төсөлд арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг тусган, эцэслэн тохирохоор арилжааны банкуудад хүргүүлсэн боловч Монголбанкнаас бодлогын хүүг 1.0 нэгж хувиар өсгөсөнтэй холбоотой арилжааны 6 банкнаас зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувийг нэмэх санал ирүүлсэн тул энэ ажил түр хойшлоод байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kiosdlfksl
2 жилийн өмнө
178.159.37.142
neurontin singapore <a href=" https://gabapentin.icu/# ">neurontin tablets 300 mg</a> medicine neurontin 300 mg
neurontin 300mg tablet cost
Төстэй мэдээ