alim.mn | 2024.12.22
ДАЛАЙ БАГШИЙН 87 НАСНЫ ОЙД ЗОРИУЛАН БАЯНХОНГОР АЙМАГТ САРЛАГ, 5 ХОШУУ МАЛ СЭТЭРЛЭНЭ
ДАЛАЙ БАГШИЙН 87 НАСНЫ ОЙД ЗОРИУЛАН БАЯНХОНГОР АЙМАГТ САРЛАГ, 5 ХОШУУ МАЛ СЭТЭРЛЭНЭ
Жавзандамба хутагт төв Баянхонгор аймгийн Бурханы шашны төв Ламын гэгээний Гонгандандэдлин хийдтэй хамтран ажилллаж, Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн мэлмий гийсний 87 насны ойд зориулан тус аймгийн Эрдэнэцогт суманд 3 сарлагийн бяруу, Жинст суманд ингэн тэмээ, Бөмбөгөр суманд адуу, монгол үхрийн бяруу, төлөг, борлон сэтэрлэхээр боллоо.
Эрхэм таныг Замбативд заларсан их Бодьсадва, Жанрайсиг Бурханы хувилгаан, Цастын орны амьтны итгэл, Монголчууд бидэнтэй багш шавь, номын барилдлагатай Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн мэлмий гийсний 87 насны ойд зориулсан сарлаг тэргүүтэй 5 хошуу мал сэтэрлэх буяны чуулганд нэгдэж, Далай багшид мэндэлсэн өдрийн бэлэг барих заллага айлтгаж байна.
Бид түрүү жил Далай багшийн 86 насны ойн баяраар Архангай аймгийн
❤ Их тамир суманд 2 сарлагийн бяруу, төлөг, борлон
❤ Чулуут суманд нэг сарлагийн бяруу
❤ Эрдэнэмандал суманд байдас /адуу/
❤ Өгийнуур суманд тором /тэмээ/
сэтэрлэж, амьтны амь дархалсан буяны чуулганаар Далай багшид төрсөн өдрийн бэлэг барьж, өлмий нь батдах ерөөл өргөж байсан билээ.
"ОЧИР ДАРЭ ДАЛАЙ ЛАМ" хэмээх эрхэм хүндтэй алдар цолыг Монголчууд Төвөдийн Жанрайсигийн хувилгааны III дүр Содномжамц ламд өргөн хүртээсэн тэр цагаас хойш нийт 14 Жанрайсигийн хувилгаан лам нар бүгд “Далай лам” хэмээх Монгол нэрээр алдар гавъяа нь ертөнцөд дуурсах болсон билээл.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц бээр 1935.07.06-ны өдөр Төвөдийн Амдо мужийн Тагцор хэмээх жижиг тосгоны тариачин гэр бүлд лагшин мэндэлсэн амуу.
Монголчуудын хүртээсэн цолоор даян дэлхийд алдаршсан Дээрхийн гэгээн 2022.07.06-нд 87 нас сүүдэр зооглоно. XXI зуунд дэлхийн олон улс оронд Далай багшийн мэлмий гийсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Монголчууд бид олон үеэрээ III-XIV Далай лам нартай багш шавь, номын барилдлагатай явж ирсэн тул магадгүй бусад үндэстнүүдээс ч илүүтэй Далай багшийн төрсөн өдрийг өөрийнх нь тааллын дагуу буян үйлдэж, бусдад туслан тэмдэглэх нь зүйтэй хэмээн санана. Иймийн тул Жавзандамба хутагт төв 2016 оноос Далай багшийн төрсөн өдрийг олон нийтээр буян үйлдүүлэн, хүн хийгээд амьтанд туслан тэмдэглэн өнгөрүүлж байгаа ба энэ жил 7 дахь жилээ тэмдэглэх гэж байна.
Цаст Төвөдийн өндөрлөгт сарлаг хэмээх сүр жавхлантай сайхан амьтан олон мянган жилийн өмнөөс нутагшин амьдарсаар буй бөгөөд анхлан Төвөдүүд сарлагийг гаршуулан өсгөж үржүүлсэн ба тэндээс наашилсаар Монголчууд бас сарлагийг гаршуулж, ашиг шимийг нь хүртэх болжээ.
Та сарлаг тэргүүтэй 5 хошуу мал сэтэрлэх сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл
Голомт банк, 1102800986
Дансны нэр: Жавзандамба Хутагт төв
Гүйлгээний утга: Сэтэр, нэр, утас
Дээрхийн Гэгээн Далай багшид зориулсан
Амьтны амь дархлах буюу мал сэтэрлэх буянт үйлсэд
Оролцсон, сонссон, сүсэлсэн хамаг амьтад
Төрөл бүхэндээ билэг төгс Далай багш лугаа
Төөрж хагацалгүй номын шимийг хүртээд
Газар мөрийн эрдмийг машид гүйцээгээд
Очирдарэ Далай ламын хутгийг хамаг амьтны тусын тулд үтэр түргэн олох болтугай.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ