Япон Улсаас Монгол Улсад 170 гаруй төлөөлөгч айлчлал хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Японы Токушима дахь Монгол Улсаас Өргөмжит консул Каваүчи Широ, Монгол Улсаас Соёлын элч Мики Ясухирог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд хамтарсан урлагийн тоглолтын талаар талууд санал солилцлоо.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Японы УИХ-ын гишүүн Шүничи Ямагучигаар ахлуулсан төлөөлөгчийн газар наймдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Японоос Японы парламентын гишүүн Ямазаки Масаяасу, Токушима мужийн захирагчийн орлогч Анан хотын дарга тэргүүтэй бизнес, соёл, урлаг, спортын 170 гаруй төлөөлөгчид ирнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ