Энэтхэгийн Утрар-Прадеш мужийн Горакпур сууринд шинэхэн мэндэлсэн охинд дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчний нэрээр "Корона" гэдэг нэр өгчээ. Охинд энэ нэрийг нагац ах Нутеш Трипати /Nitesh Tripathi/ нь өгчээ. Ийм нэр өгөхийг охины ээж зөвшөөрсөн гэнэ. Нагац ахых нь хэлсэнээр энэ нэр нь дэлхий дахинаараа аюулт өвчнийг ялан дийлэхийн тулд эвлэлдэн нэгдэх учиртайг билэгдэж байгаа аж. Түүнээс гадна охин нь Энэтхэг даяар 21 хоногийн хөл хорио тогтоохоор зарласан өнгөрсөн бямба гаригт мэндэлсэн аж. Өдгөө тул улсад дэлхий хамгийн том хөл хорио буюу нийтдээ 1,3 тэрбум хүн карантинд оржээ. Цар тахалтай холбоотой олон итгэмээргүй явдал Энэтхэгт болсон. Өмнө нь тус улсын иргэд коронавирусын халдвраас сэргийлж ариун амьтан гэгдэх үхрийн шээс ууж байсан.
Эх сурвалж : https://www.ndtv.com/india-news/coronavirus-outbreak-baby-in-uttar-pradesh-named-corona-after-novel-virus-2199439