Хотын фракц буюу "Миеэгийн фракц"-ын Д.Ганбаолдыг давсны мөнгө идсэн хэргээр зайлуулаад М.Баяраа гэгч нөхрийг томилов. Түүнийг Хангарди ордон хавиас өндөр боловсролтой, төрийн албанд мэргэшсэн гээд хангалттай сайн магтав. Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ унгав гэгчээр нөгөөх нь ажлаа авангуутаа 2 дугуйг 2 жил авч чадаагүй тухай ам алдав. Энэ үгэнд иргэд ихээхэн уурсаж, бүр Тусгаар тогтнолын ордноос МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар энэ хариуцлагагүй явдалд ихээхэн эгдүүцэж буйгаа фэйсбүүкээрээ илэрхийллээ.
Яахаараа түгжрэл бууруулах 400 тэрбумын төсөвтэй, их наяд хүрсэн мөнгөтэй Улаанбаатар хот минь ийм 2-хон ширхэг дугуйг авч чадахгүй, бүхэл бүтэн 2 жил тойрдог юм бэ. Ямар ч чадамжгүй бөх хүнээр 1.7 сая хүнтэй Улаанбаатар хотоо удирдуулмааргүй байна гэж ам уралдан шүүмжилж, Хотын даргаа олны аманд хаялаа.
Хот ч дугуй ор тас худалдаж аваагүй ч юм биш байна аа. Мөнгө зарахдаа хүрвэл 60 ширхэг дугуйг 66 сая төгрөгөөр үнэ цохин худалдаж авчээ. Хотын Засаг дарга минь ээ, ямар ид шидтэй 10 төрлийн 60 дугуй гэхээрээ ₮66,468,000 болох вэ? гэж нэхэл хатуутай асууж байна. Хот Тохижилтын Газар ийм тендер зарлаад 60 дугуй авсан нь олны нүдэнд олзлогдож, бас л хэл ам таталж эхэллээ. Цас цэвэрлэдэг 2 авто машиндаа дугуй авч чадахгүй 2 жил болж байдаг Хотын захиргаа 21 дүгээр зуунд Төв Азийн цээжинд өвөлдөө байнга шөнөдөө хасах 30 хэм хүрдэг газар байна.