alim.mn | 2024.12.22
Ахмадын асрамжийн газар ариутгал хийсэн цэргүүд коронавирусээр амиа алдсан 35 өндөр настны цогцос олжээ

Үхлийн аюулт коронавирусын халдврын аюулаар Испани нь Европд 2-р бичигдээд байна. Одоогийн байдлаар 39 мянган хүн халдвар авснаас 2800 нь амиа алдсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 75 шинэ халдврын тохиолдол, 20 үхэл нэмж бүртгэгджээ. Үүний хажуугаар өөр бусад таагүй мэдээлэл ч цуврах болсон. Нийслэл Мадрид хотын нэгэн өндөр настны асрамжийн газарт ариутгал хийж байсан цэргийнхэн нас барсан 35 ахмадын цогцос олж илрүүлжээ. Тэдний ихэнхи нь асрамжийн газрын өрөөндөө орон дээрээ амиа алдсан байдалтай олдсон байна. Анхны шинж тэмдгээр коронавирусын халдвраар нас барсан байж магадгүй гэж гарчээ. Шалгалтаар асрамжийн газрын ажилтнууд халдвар авсан ахмадуудаа шууд хаяад зугтаасан нь тогтоогджээ.  Хэрэг гарсан асрамжийн газрын ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Коронавирусын халдвар дэгдсэн Европын орнуудад халдвар авсан өндөр настнуудыг илт ялгаварлан гадуурхсаар байна. Италид эмчлэхээс татгалзаж байгаа бол Испанид зөнд нь хаяжээ. Өмнө нь Мадрид хотод халдвар авсан ахмадуудыг тээвэрлэж явсан эмнэлгийн машин луу чулуу шидсэн хэрэг гарсан гэнэ.

 

Эх сурвалж : https://www.npr.org/sections/coronavirus-live-updates/2020/03/24/820711855/spanish-military-finds-dead-bodies-and-seniors-completely-abandoned-in-care-home


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.246
Yasan muuhai um be.
Монгол
4 жилийн өмнө
64.119.22.248
Итали.испани хүмүүсийн хүн чанар ийм л байна ..хүний мөсөөр тааруухан улс гэдгээ баталлаа
Irgen
4 жилийн өмнө
192.82.75.30
Залуу үе нь хүмүүжилгүй дээ
Төстэй мэдээ